Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар гаргах боломжтой боллоо

 Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтийг өнөөдрөөс эхлэн цахимаар гаргах боломжтой болжээ. Иргэд Ehalamj систем рүү хандаж хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргах юм.   Харин нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжгүй иргэн сум, хороондоо биечлэн очиж хүсэлтээ гаргах боломж нь хэвээр байгаа юм. Энэ тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан төрийн байгууллагын мэдээллийн санд байгаа тухайн иргэнтэй холбоотой мэдээллийг цаасаар авалгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.   Түүнчлэн нийт 11 төрлийн халамжийн үйлчилгээг цахим системээр дамжуулан олгох нөхцөл бүрджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ