Өнөөдөр Өмнөговь аймгаас Хөдөлмөрийн баатар цолтон хоёр төрнө

Бурхан багшийн их дүйчэн өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлж буй ажил үйлстээ өндөр амжилт гаргасан зарим хүмүүст алдар цол олгох мэдээлэл байна.  Одоогоор  мэдэгдэж байгаагаар  Хөдөлмөрийн баатар цолоор хэд хэдэн хүн шагнагдаж байгаа юм байна.  Тэдгээрээс Өмнөговь аймгаас хоёр ч баатар цолтон төрж байгаа аж. Тодруулбал:

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат  Дэмчигийн Бараадууз МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол, тэмдгээр шагнагдлаа.

Тэрбээр 1992 оноос “Ойн хишиг” төв нэртэйгээр мод үржүүлгийн газраа байгуулж эдүгээ тус төвийн нийт тарьсан мод 200 мянгаас хол давжээ.

 Д.Бараадууз гуайн хөдөлмөр зүтгэлийг төр үнэлж 2012 онд Байгаль орчны гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнагдаж байсан бол өнөөдөр ийнхүү МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР болж байгаа юм.  

Мөн тус аймгийн Ханбогд сумын харьяат, тэмээчин Жаалдүүгийн Тогтохсүрэн МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол тэмдгээр шагнагдаж байна.

Ж. Тогтохсүрэн  16 наснаасаа эхлэн "Галбын хөгжил” нэгдэлд тэмээчин болж байв. Тэрбээр тэмээн сүргээ өсгөн үржүүлж энэ онд 1167 тоо толгой тэмээ тоолуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ