МИАТ ТӨҮК ажилтнаа зодсон даргыг ажлаас нь чөлөөлжээ

МИАТ ТӨХК-иас Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харьцаж буй үйлдэлд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгаа талаараа мэдэгджээ.  Тодруулбал, МИАТ компанийн хэлтсийн дарга ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан. Уг бичлэгийн тайлбарт, болж буй үйл явдал Чингис хаан олон улсын нисэх буудлын хоёрдугаар давхарт байрлах ажилчдын өрөөнд болсон хэмээн бичжээ. Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс уг асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгаж эхэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ