ЗАСГИЙН ГАЗАР: Жирэмсэн болон хөхүүл ээжүүдийг Pfizer вакцинд хамруулна

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа вакцин татан авалтын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар шийдвэр нь гарсан дөрвөн асуудлын талаар мэдээлэл өгье. Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдийг Pfizer вакцинд хамруулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгийн хамрагдалт 89, хоёрдугаар тунгийн хамрагдалт 46 хувьтай байна. 

Вакцины татан авалтын хувьд 4.7 сая тун вакцин татан аваад байна. Хамгийн сүүлд буюу урьд шөнө 100 мянган тун Pfizer вакциныг татан аваад байна. Уг вакциныг жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд хийх шийдвэрийг гаргасан.

Мөн тодорхой эмчийн заалттай хүмүүс уг вакцинд хамрагдах чиглэлийг ЭМЯ-нд өгсөн.

Улсын хэмжээнд одоогийн байдлаар 56 мянган орчим жирэмсэн эмэгтэйчүүд бий. Эдгээр эмэгтэйчүүд ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу вакцинд хамрагдах боломжтой болж байна.

Жирэмсэн эмэгтэйчүүд хөхүүл ээжүүд сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдах боломжтой" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ