Халдварын 785 тохиолдол бүртгэгдэж, 4 хүн нас барлаа

Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 785 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 55.852 болж байна. Мөн хугацаанд 4 хүн нас барж, нийт ковидын шалтгаант нас баралт 263 боллоо. Мөн ковидын бус шалтгаанаар онон батлагдан эмчлэгдэж байсан,33 настай нэг эмэгтэй барилга дээрээс унаж нас барлаа.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задбалбал

  • Улаанбаатарт-729, (49458)
  • Орон нутагт-56 (5671)

                             Эрдэнэт - 8

                             Хөвсгөл - 1

                             Ховд - 2

                            Булган - 2

                            Архангай - 6

                            Сэлэнгэ-2

                             Төв-16

                              Дорнод-1 

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд,
 

  • 78 настай эмэгтэй: Тавдугаар сарын 14-нд онош батлагдан, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан.
  • 79 настай эмэгтэй: Тавдугаар сарын 12-нд онош батлагдан, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан.
  • 46 настай эрэгтэй: Тавдугаар сарын 12-нд онош батлагдан, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан.
  • 66 настай эрэгтэй: Тавдугаар сарын 15-нд онош батлагдан, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан.

Сүүлийн 24 цагт 75 хүн эдгэрч, улсыни хэмжээнд эдгэрсэн хүний тоо 48749 боллоо.

Өнөөдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа 4249 хүн байна.

  • Хөнгөн - 2174 (51.2%)
  • Хүндэвтэр - 1485 (34.9%)
  • Хүнд - 468 (11.%)
  • Маш хүнд - 122 (2.9%)

Харин гэрийн хяналтад 2568 хүн хөнгөн хэлбэрийн оноштойгоор өрхийн эмчийн хяналтанд эмчилгээ үйлчилгээ авч байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ