Хөл хорио тогтоохгүй гэдгийг УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг цахим хаягтаа мэдээллээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас буюу зургаадугаар сарын 10-наас хойш өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоохоор яригдаж байна гэх мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсан.
Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотой асуудалд ЭМЯ-наас тайлбар хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "ЭМЯ-наас хатуу хөл хорио тогтоох тухай ямар нэг санал албан ёсоор гаргаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөл хорио тогтоох тухай яригдсан гэсэн цуурхлын шинжтэй мэдээлэл гарсан байна. Хатуу хөл хорио тогтоохгүй. Харин вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллыг дэглэмээ баримталъя" гэсэн юм. Мөн хөл хорио тогтоохгүй гэдгийг УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг цахим хаягтаа мэдээлжээ.
Тэрбээр "Засгийн газар, УОК-оос хөл хорихгүйгээр зургаадугаар сарын 15 гэхэд дархлаажуулалтын давтан тунг дуусгаад долоодугаар сарын эхээр вакцины үр дүнд халдвар илт буурч, энгийн амьдрал руу шилжих хүлээлттэй байна. Тиймээс хуурамч мэдээллээр олныг айдаст автуулахгүй байхыг хүсье" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ