Халдварын 891 тохиолдол бүртгэгдэж, 4 хүн нас барлаа

Өнгөрөгч 24 цагт 7800 орчим шинжилгээ хийхэд коронавируст халдварын 891 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 57512 болж байна. Мөн хугацаанд 4 хүн нас барж, нас баралт 272 боллоо.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Улаанбаатар хотын 151 хороо бүхэлдээ халдварын голомт болсон. Иймд хүн олноор цугларсан газар очихгүй, зайгаа барих, амны хаалтаа зүүж халдвар хамгааллын дэглэмээ сахихыг зөвлөж байна" гэв.
Орон нутгийн хувьд өнгөрсөн долоо хоногт 365 хүн коронавирусийн халдвараар өвчилсөн байна. Вакцины бүрэн тунд хамрагдвал халдвар болон өвчний хүндрэлээс сэргийлэхийг эмч нар зөвлөж байгааг ЭМЯ мэдээллээ.
Харин сүүлийн 24 цагт 434 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 49754 болж байна.
Шинээр бүртэгдсэн тохиолдлыг задалбал
- Улаанбаатарт-836 (50.975)
- Эмнэлгээс шалтгаалах-1 (168)
- Орон нутагт- 54 (5812)
СЭТГЭГДЭЛ БИЧИХ