Гадаад улсад буй монголчууд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд явуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа 45 дипломат төлөөлөгчийн газрын байранд тухайн улсын орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт зохион байгуулна.

Австрали улс дахь Монгол иргэд цагийн бүсчлэлээр хамгийн түрүүнд саналаа өгч эхэлсэн бөгөөд саналаа өгөхөөр 767 сонгогч бүртгүүлснээс Канберра хотын цагаар 13:00 цаг гэхэд 405 сонгогч саналаа өгөөд байгаа юм.

Гадаад улсад байгаа нийт 7,394 сонгогч саналаа өгөхөөр хуульд заасан хугацаанд бүртгүүлжээ.

Токио хотод тухайн улсын цагаар 12:00 цагийн байдлаар 164 иргэн саналаа өгчээ. Ийнхүү Канберра, Токио, Сөүл, Эрхүү, Дели, Нур-Султан, Бишкек хот гэх зэрэг цагийн бүсчлэлээрээ санал авах ажиллагаа эхлэн сонгогчид саналаа өгсөөр байна.

Сөүлд 12:00 цагийн байдлаар саналаа өгөхөөр бүртгүүлсэн 1,077 сонгогчоос 147 нь саналаа өгчээ.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа үргэлжилж байна гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ