Гадаадад байгаа сонгогчид 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саналаа өгнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт авахаар тогтоосон.
Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах чир үүрэг бүхий 45 Салбар комиссыг байгуулсан. Гэвч “Ковид -19” вирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор БНАСАУ улсын хилээ бүрэн хаасны улмаас Пхеньян дахь Салбар комисс санал авах ажил зохион байгуулах боломжгүй болсон. Харин бусад 44 Салбар комиссоос сонгогчдын санал санал авах ажиллагаа өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагт эхэлж, хэвийн үргэлжилж байна.
Улаанбаатарын цагаар 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 22:00 цагийн байдлаар 44 салбар комисст саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 7394 сонгогчийн 44.6 хувь буюу 3299 сонгогч саналаа өгөөд байна.
Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тухайн Салбар комисс байрлаж байгаа хотын орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжилнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ