Халдварын 927 шинэ тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа

Өнгөрөгч 24 цагт 6026 хүнээ шинжилгээ авахад коронавируст халдварын 927 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 58349 болж байна. Мөн хугацаанд 4 хүн нас барж, нас баралт 276 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд ойрын хавьтал болон энгийн иргэдийн сайн дураараа өгсөн шинжилгээнүүдээс илэрч байна.

Бүртгэгдсэн тохиолдлыг задбалбал

  • Улаанбаатар-829 (51.804)
  • Орон нутаг-98 (5910)

Мөн хугацаанд 682 хүн эдгэрч, улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 50.436 боллоо.

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд,
 

  • 44 настай эмэгтэй: Тавдугаар сарын 08-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
  • 79 настай эмэгтэй: Тавдугаар сарын 25-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
  • 76 настай эbэгтэй: Тавдугаар сарын 25-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
  • 57 настай эрэгтэй: Тавдугаар сарын 30-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.

Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд 4475 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Үүнээс,

  • Хөнгөн-2393 (53.5%)
  • Хүндэвтэр-1534 (34.3%)
  • Хүнд-436 (9.7%)
  • Маш хүнд-112 (2.5%)

СЭТГЭГДЭЛ БИЧИХ