ХХБ-наас 2 сая ам.доллар залилж, эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаатарыг баривчиллаа

Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан этгээдүүдийн гурвыг нь өнгөрсөн тавдугаар сарын 29-нд баривчилсан Харин 41 настай Б.Энхбаатарыг эрэн сурвалжилж байсан. Тэгвэл түүнийг өнөөдөр барьсан талаар ЦЕГ-аас мэдээллээ. Хэргийг сануулбал, Энэ сарын 25 -ны өдөр буюу өнгөрсөн мягмар гаригт 50 настай эмэгтэй Худалдаа хөгжлийн банкны "Шангрила" салбараас хуурамч бичиг баримт үйлдэж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан. Тодруулбал, тус эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хятадын хөрөнгө оруулалттай компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, залилсан үйлдсэн байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ