"Дугуйн замд суулт өгсөн тул хүчитгэх ажил хийж байна"

Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл 7.2 км дугуйн замын хучилтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд хуулж байна гэх гомдол, мэдээлэл гарсан.
Үүнтэй холбогдуулан тус замын ажлыг гүйцэтгэж буй "Алтай Рөүд" ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ганзориг тайлбар өглөө. Тэрбээр "Туул гол дагуу үерийн усны даланг ашиглаж дугуйн зам тавьсан. Хуулалт хийж байгаа хэсэгт бага зэргийн суулт өгсөн байна. Тиймээс замыг хүчитгэх ажлыг компанийн хөрөнгөөр хийж байна. Тус замыг ирэх сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна" гэлээ.
![]()
СЭТГЭГДЭЛ БИЧИХ