Маргааш зарим нутгаар бороотой байх тул онцгойгийнхoныг бэлэн байдалд байлгана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр цаг агаарын нөхцөл байдал ямар байх талаарх мэдээллийг Онцгой байдлын газраас өглөө.
Ус, цаг уурын ерөнхий газраас гаргаж өгсөн мэдээллээр сонгуулийн өдрийн цаг агаарын төлөв байдал нь баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд, төв аймгуудын нутгийн хойд хэсгээр бороотой байна. Цаг агаарын урьдчилсан төлөвтэй холбогдуулан Онцгой байдлын газар төв орон нутгийнхаа анги салбаруудад үүрэг чиглэл өгчээ. Эрсдэлтэй гэж тооцож үзэхээр 6 аймгийн 9 сумын нутаг дэвсгэрт байдаг гол мөрөнд иргэд сонгогчид гацах асуудал үүсэж магадгүй гэдэг үүднээс онцгой байдлын албан хаагчдыг шаардлагатай машин техникээр хангасан гэдэг мэдээллийг өглөө.
Өнөөдөр Улаанбаатар, Дархан, Сэлэнгийн нутаг дэвсгэрт бороо орж байна. Уулархаг нутгаар нойтон цастай. Ихэнх нутгаар салхины хурд хэвийн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ