Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд хоёр сая 40 556 сонгогч саналаа өгнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд хоёр сая 40 556 сонгогч саналаа өгнө.


Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар нэрсийн жагсаалтаа эцэслэсэн гаргажээ. Сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 151 329 сонгогч бүртгэгдсэнээс үндсэн 2 040 556, түр хасав тэмдэглэгээтэй 110 773 сонгогч байгааг СЕХ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.  


Түр хасав тэмдэглэгээ нь эрх зүйн чадамжгүйг нь шүхээр тогтоосон эсвэл 60 буюу түүнээс дээш хоногоор гадаадад зорчсон иргэдэд хамаардаг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ