Төрийн гурван өндөрлөг Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө

Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр болж байгаа билээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга 48 дугаар сургууль дээр үдээс хойш саналаа өгөх бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11:30 цагт Глобал иннова дунд сургуулийн байранд байрлаж буй санал авах хэсгийн хороонд очиж, саналаа өгнө.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар 12:00 цагаас Хан-Уул дүүрэгт байрлах "Жет скүүл" сургууль дээр очиж саналаа өгөх юм байна. 

Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв ХҮН электорат" эвслээс Д.Энхбат нар нэр дэвшиж байгаа бөгөөд манай улсын зургаа дахь Ерөнхийлөгч тодрох юм. 

 Санал хураалт өглөө 07:00 цагт эхэлсэн бол 22:00 цагт дуусна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ