Г.Занданшатар: Халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, оролцоорой

УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд Хан-Уул дүүргийн 17-р хороо, "Time square" хотхон дахь JET сургуулийн санал авах байранд 12:00 цагт саналаа өглөө. 

Тэрбээр "түүхэн ач холбогдолтой, онцгой нөхцөлд болж байгаа ч ирц 13,45 хувьтай байгаа нь өмнөх жилээс өндөр байна. Цар тахлын онцгой үед халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж  идэвхтэй оролцохыг уриалж байна. Тун удахгүй ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ой болж байгаа тул онцгой үе гэж бодож байна. Залуус маань энэ сайхан өдөр сонгуульдаа идэвхтэй оролцоорой" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ