СЕХ:15:00 цагийн байдлаар ирц 32%-д хүрчээ

Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын 15:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн ирцийн мэдээ /15:00 цагийн байдлаар/
СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн "15.00 цагийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд сонгуулийн ирц 33.07, улсын хэмжээнд 32.7 хувь байна. Санал хураалт хэвийн үргэлжилж байна. Зарим хэсгийн хорооны мэдээлэл сүлжээний асуудлаас болж хоцорч ирж байгаа. Эдгээр хэсгийн хороодын мэдээлэл нэг цагаар хоцорч нэгтгэгдэж байгаа. Ийм хэсгийн хороо нийтдээ 29 бий" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ