Бэлэн мөнгө, эд зүйл тараахыг харсан бол цагдаагийн байгууллагад МЭДЭГДЭЭРЭЙ

Сонгуулийн үеэр санал авах зорилгоор бэлэн мөнгө, эд зүйл тараасныг харсан бол сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.
Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг шийдвэрлүүлэхэд иргэн таны оролцоо чухал юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль:
80.6. Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйлс тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ