18:00 цагийн байдлаар ирц улсын хэмжээнд 39%-тай байна

18:00 цагийн байдлаар сонгуулийн ирц улсын хэмжээнд 39 хувьтай байна
Улаанбаатар хотын хувьд Сонгинохайрхан, Налайх дүүргийн ирц хамгийн муу буюу 39% байгаа бол Баганхангай дүүргийн ирц 50% давлаа.
Аймгуудаас Хэнтий, Говь-Алтай аймгийн сонгогчдын ирц хамгийн өндөр буюу 42%-тай байгаа бол Сэлэнгэ аймагт ирц 27.6%-тай байна.
Сонгогчдын насны бүлгээр авч үзвэл 55-аас дээш насныхны оролцоо 50%-аас давсан байгаа бол 20-29 насныхны ирц 30-аас бага хувьтай байна. Өөрөөр хэлбэл, залуусын оролцоо тун хангалтгүй байгааг доорх зургаас харах боломжтой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит Сонгуулийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоо 2041172 иргэн байгаа юм.
Сонгуулийн явцыг нийслэл болон аймгуудаар харвал Улаанбаатарт сонгуулийн явц 40.71 хувьтай байгаа бол аймгуудаас:
Хамгийн их ирцтэй таван аймаг:
- Сүхбаатар 41.76%
- Хэнтий 41.48%
- Говь-Алтай 41.22%
- Улаанбаатар 40.71%
- Дорноговь 39.13% -ийн ирцтэй тэргүүлж байна.
Хамгийн бага ирцтэй 5 аймаг:
- Сэлэнгэ 27.33%
- Баян-Өлгий 30.9%
- Архангай 31.6%
- Булган 32.33%
- Дорнод 32.48%-ийн ирцтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ