СЕХ:У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрийг гаргажээ

СЕХ өнөө өглөө хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцлээ.
Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд оролцож саналаа өгсөн нийт 1,216,246 сонгогчдын олонхийн буюу 823,326 /67.69 хувь/ санал авсан нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрийг гаргажээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн болон дээрх шийдвэрийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ