"Номын баяр"-ыг жилд хоёр удаа тэмдэглэн өнгөрүүлэх хуулийн төслийг хэлэлцэнэ

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан.
Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгь Б.Саранчимэг, Ч.Ундрам нарын 3 гишүүн өнгөрөгч 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ.
Тус хуулийн төслийн 5-р зүйлд “5.1.17 Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэхээр тусгажээ.
Хэрвээ тус хуулийн төсөл батлагдвал тав болон есдүгээр сард буюу жилд хоёр удаа "Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ