УОК: ХАТУУ ХЯЗГААРЛАЛТ тавих шийдвэрийг гаргаж байна

Тэгвэл Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар ХАТУУ ХЯЗГААРЛАЛТ тавихаар болсон байна. Тодруулбал, хатуу хөл, хорио тогтоохгүйгээр одоогийн арга хэмжээг чангатгахаар болжээ.
Уг шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулах юм.
Комиссын хурлаар үндсэн дөрвөн асуудал хэлэлцсэн байна.
Тухайлбал:
1. Коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар
2. Вакцины дараах дархлаа тогтоцын судалгаа
3. Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журамд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл
4. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлтийн төсөл гэсэн асуудлуудыг хэлэлцэв.
Одоогийн улбар шар түвшинд хяналтаа тавиад явна. Цагдаа, Мэргэжлийн хяналтын байгууллагуудыг иргэд, аж ахуйн нэгжид тавих хяналтаа чангаруулахыг Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд чиглэл болголоо.
Зарим хэлэлцсэн асуудлуудыг ирэх Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ