Шинээр 2,386 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 11 хүн нас барлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 14-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт арав гаруй мянган хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 2,263 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 80733 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,675 Улаанбаатар хотод, орон нутагт 711 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт арван нэгэн хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 380 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 9,346 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 184
- Хүнд 794
- Хүндэвтэр 2,542
- Хөнгөн 5,826 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 797 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 57,822 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 13,162 хүн байна. Нийтдээ хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 711 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 11,474 боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ