Халдвар авсан 10 хүн тутмын 9 нь бүрэн дархлаажуулалтад хамрагдаагүй

Тухайлбал, сүүлийн гурван өдөрт 6600 гаруй хүн коронавирусний халдвар авснаас 6000 нь буюу 90% нь вакцины 2-р тунгаа хийлгээгүй, огт хийлгээгүй, 2-р тунгаа хугацаандаа хийлгэж амжаагүй 1-р тунтай иргэд, хүнд өвчтэй буюу дархлаа сул, хүүхэд зэрэг иргэд байна. Вакцины 2-р тунгаа тариулаад 14-өөс дээш хоносон иргэд хамрын ханиад мэт халдвар авч эрсдлээс бүрэн хамгаалагдаж байна. Түүнчлэн ХӨСҮТ-өөс дөрвөн төрлийн вакцин тариулсан 900 хүн дээр түүвэр судалгаа хийхэд, АстраЗенека, Файзер, Спутник, Синофарм вакцинууд нь амь насны эрсдлээс 88-100 хувь хамгаалж байгаа гэх дүгнэлт гарчээ.
Өөрөөр хэлбэл, дээрх нэр бүхий вакцинуудын нэг, хоёрдугаар тунг авсан иргэд халдвараас 80-90 хувь хамгаалагдаж байгаа юм. Бүх төрлийн вакцин хийлгэсэн иргэдээс 0.5-06 хувь нь халдвар авсан, 90-ээс дээш хувь нь хөнгөн өвдсөн бол 9 хувь нь хүндэвтэр өвдсөн, 1 хүрэхгүй хувь нь биеийн суурь өвчнөөс болж хүндэрсэн гэх дүн мэдээлэл байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ