МҮЭХ: Эрүүл мэндийн ажилтнуудын цалинг 2 дахин нэмэгдүүлэхийг хүссэн МЭДЭГДЭЛ гаргалаа

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос УИХ, Засгийн газарт хандан мэдэгдэл гаргажээ.

Үүнд:

  • Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх
  • Халдварын голомтод ажиллаж байгаа эмч, ажилчдыг эрсдэлийн даатгалд хамруулах
  • Эрүүл мэндийн тухай хуулийн 30.1, 30.2 заалтуудыг халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн эмч, ажилтанд ажиллуулсан байгууллага үндсэн цалинг гурав дахин нэмж олгох хуулийн заалтыг хэрэгжүүлэх
  • Ажил үүргээ гүйцэтгэж яваад халдвар авсан ажилтнуудад нөхөн олговор олгох  тухай тусгажээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ