Эмийн агентлаг ШӨХТГ-тай хамтарч коронавирусын эсрэг эмийн үнийн хяналтыг хийж байна

Коронавируст цар тахлын эмчилгээний удирдамжинд багтсан вирусийн эсрэг эмийн зах зээл дэх үнийн хяналтыг хийж эхэллээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон ШӨХТГ-ын хамтарсан ажлын хэсэг "Арбидол" зэрэг эмийн ширхэгийн болон багцын үнэд хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчлүүдэд арга хэмжээ авч ажиллах юм.
Мөн Ковид-19 халдварын үед яаралтай горимоор импортлох нэг удаагийн зөвшөөрөлтэй бусад эмийн үнийг олон нийтэд ил тод мэдээлэх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ