НМХГ: Халдварын дэглэм зөрчсөн ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоосон

НМХГ-аас Худалдаа үйлчилгээ эрхлэгч ААНБ-уудын халдвар хамгааллын дэглэм, үйл ажиллагаанд хийсэн шөнийн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.  Тодруулбал, НМХГ тавдугаар сарын 29-нөөс хойш шөнийн шалгалт хийжээ. Шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэх, цагийн хуваарь, хүний тоо хэтрүүлсэн зэргийг нь шалгасан байна.   Улмаар уг шалгалтаар журам зөрчсөн долоон аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоож, таван аж ахуй нэгжид гурван сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Тодруулбал, тэдгээр байгууллага нь вакциндаа бүрэн хамрагдаагүй хүн ажиллуулсан, вакцин хийлгээгүй хүнд үйлчилсэн, хүний тоо хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ