Шинээр 2395 хүнээс коронавирусийн халдвар илэрч , есөн хүн нас баржээ.

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 14-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 13,673 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 2,395 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 82,353 болж, нийт халдварын тоо 83,128 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,750 Улаанбаатар хотод, орон нутагт 644, эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт есөн нэгэн хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 380 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 9,346 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 184
- Хүнд 794
- Хүндэвтэр 2,542
- Хөнгөн 5,826 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 797 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 57,822 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 13,162 хүн байна.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 711 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 11,474 боллоо.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ