“Арбидол” зэрэг вирусын эсрэг эмийн үнийг хэлэлцэж хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө


  

      Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон ШӨХТГ-ын хамтарсан ажлын хэсэг "Арбидол" зэрэг эмийн ширхэгийн болон багцын үнэд хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчлүүдэд арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Мөн Ковид-19 халдварын үед яаралтай горимоор импортлох нэг удаагийн зөвшөөрөлтэй бусад эмийн үнийг ч олон нийтэд ил тод мэдээлнэ гэдгийг албаны эх сурвалж хэлж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм эмнэлэгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын удирдлагууд вирусын эсрэг эмийн үнийн өсөлтийн талаар “Монголын эм хангамжийн байгууллагын холбоо”-ны гишүүд, эм ханган нийлүүлэх байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж, 15 цаг 30 минутаас хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгөх юм байна.   

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ