Энэ онд сургууль, цэцэрлэгийн 140 орчим барилга ашиглалтад оруулна

Боловсролын салбарт 800 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 405 барилгын ажил явагдаж байгаа талаар БШУ-ны яамнаас мэдээллээ.
Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнөөдрийн байдлаар он дамнасан 124 сургууль, 133 цэцэрлэгийн барилгын ажил хийгдэж буй юм.
Түүнчлэн энэ онд 140 орчим барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж аж. Мөн гадаадын зээл тусламжаар 20 гаруй сургууль, цэцэрлэгийн барилгын ажил хийгдэж байгаагаас таван цэцэрлэг, таван сургуулийн барилга энэ онд ашиглалтад орохоор болжээ.
Эдгээрээс гадна, сургууль, цэцэрлэгийн 123 хуучин барилга байгууламжийн их засварт 18 орчим тэрбум төгрөг төсөвлөгдөж, барилгын ажил явагдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ