УОК Т.Баярхүү: Амны хаалтаа авч үйлчлүүлдэг газруудын үйл ажиллагааг 7 хоног хязгаарлалаа


УОК-оос үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, хатуу хяналт тавьж ажиллах шийдвэр гаргасан. Тухайлбал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хориглож, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг мөн өдрөөс долоо хоногийн хугацаанд үйл ажиллагааг хязгаарлах юм.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас өнөөдөр аймаг, сумын наадам хийхгүй, Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах чиглэл өгсөн. Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулж байна.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү " Зургаадугаар сарын 30 хүртэл Монгол улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байгаа. Өнгөрсөн хугацаанд 80 чиглэлийн үйлчилгээг шат дараатай нээж 9 төрлийн үйлчилгээ хязгаарлалтад байсан. Гэвч цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа тул  зарим үйлчилгээнд тодорхой хязгаарлалт тогтоох болж байна. Тухайлбал хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хориглож, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг мөн өдрөөс долоо хоногийн хугацаанд үйл ажиллагааг хязгаарлаж байна. Хэдийгээр вакцинжуулалт өндөр хувьтай байгаа ч 0-17 насны хүүхдүүд халдварт өртөх нь ихэссэн. Худалдаа үйлчилгээний байгууллагуудаар вакцин хийлгээгүй хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүдийг явахгүй байхыг хүсэж байна.  Мөн 21 аймгийн засаг даргад орон нутагт хөл хорио, хязгаарлалт тогтоохдоо УОК-тай зөвшилцөх чиглэл өгсөн. Одоогоор 19 аймгийн 79 суманд хорио тогтоогоод байгаа. Иргэд эдгээр орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай бол аймаг, сумдаас зөвшөөрөл авах ёстой" гэлээ.   Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 30-ныг хүртэл экспортын бүтээгдэхүүний гол боомт болсон Өмнөговь, Дорноговь аймагт ажиллах болжээ. Эдгээр боомтуудад халдвар хамгааллын дэглэм сахиулах, боомтоор гарч буй хөдөлгөөнд зохицуулалт хийх үүргийг УОК-оос тус багт өгсөн байна.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ