Л.Баттөр: Агааржуулалт муутай, битүү газарт вирус халдвар их тархаж байгаа

ХӨСҮТ-ийн тархвар судлаачид зургаадугаар сарын 15-наас халдварын тархалт буурах тооцооллыг гаргасан байсан. Гэтэл нөхцөл байдал санаснаар байхгүй байна. Үүнд юу нөлөөлсөн бэ гэдгийг судалж байгаа.
Иргэдийн дунд вакцин хийлгээд 14 хоносон бол огт халдвар авахгүй гэсэн ойлголт байх шиг байна. Ер нь бол бүрэн тунд хамрагдсан хэдий ч халдвар хамгааллын дэглэмээ сахих ёстой гэдгийг хэлж, зөвлөсөөр ирсэн.
Иргэд вакцины нөлөөнд итгэхгүй байх шиг байна. Гэтэл вакцинжуулалтын үр дүн олон улсад ямар байгаа манай улсад ч тэр л түвшинд байна. Вакцин үзүүлэх ёстой үр нөлөөгөө үзүүлээд явж байгаа гэсэн судалгааны үр дүнгүүд гарсан. Ямар ч вакцин 100 хувь дархлал тогтоохгүй.
Хэрэв вакцины үр нөлөө муу байх юм бол гурав дахь тун буюу сэдээх тунг ямар вакцин хийснээс үл хамаарч 6-12 сарын дараа хийх ёстой юм бишүү гэсэн судалгаанууд олон улсад хийгдээд явж байгаа. Түүнээс биш Синофарм хийлгэсэн хүмүүст гурав дахь тунг хийх тухай ойлголт байхгүй. Коронавирусийн эсрэг вакцинууд ямар хугацаагаар дархлаа тогтоож байгаа талаар тогтсон үр дүн гараагүй байна. Манай улсын хувьд ч гэсэн бүрэн тунд хамрагдаад дархлаа тогтохгүй байгаа хүмүүс дээр ямар арга хэмжээ авах талаар анхаарал тавьж, судалгаа шинжилгээ хийж байгаа.
- Халдварын нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газраас эмчилгээний тактикыг өөрчлөх чиглэл өгсөн. Ямар өөчрлөлт хийгдэж байгаа вэ?
Л.Баттөр: - Эмчилгээний тактикийн хувьд орны хүрэлцээ болон бусад хүчин зүйлүүдээс хамаараад явуулын цэгээр эмнэлгийн тусламж үзүүлэх тактик руу шилжиж байгаа. Түүнээс биш үндсэн эмчилгээ буюу вирусийн эсрэг, антибиотикийн эмчилгээ хавсраад хийгдээд явж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ