Вакцин хийлгэсэн болон өвчилж эдгэрсэн хүмүүс ковидын халдвар авч байна

      Өвчилж эдгэрсэн болон вакцинд хамрагдсан хүмүүс коронавирусийн халдвар авч буй байдлыг Оросын эмч Евгений Ковалёв тайлбарласан байна. Өвчилж эдгэрсэн болон вакцин тариулсан хүмүүс үнэхээр коронавирусийн халдвар авч болно, гэхдээ  тэдний өвчний явц тарилга хийлгэж амжаагүй яваа юмуу COVID-19-өөр огт өвчилж байгаагүй  хүмүүсийнхээс мэдэгдэхүйц өөр байх нь тодорхой болжээ. 
Өвчтөнүүд  гурав, бүр дөрөв дэх удаагаа коронавирусийн халдвар авч өвчилсөн тохиолдлууд ч бүртгэгдсэн байна. Дөрвөн удаа ковид туссан нэг өвчтөн эрчимт эмчилгээнд ч орж байсныг эмч дурджээ. Гэхдээ ийм тохиолдол туйлын цөөн аж. 
    Вакцинжуулалт нь биднийг хамгаалах юмуу хөнгөн өвчилж, эдгэрэх боломж олгодогт хамаг учир байгаа юм.  COVID-19-ийн эсрэг төгс вакцин юмуу эм  таван жилээс наана гарахгүй. Тийнхүү өнөөдөр халдвар авахаас зуун хувь хамгаалагдах боломж ерөөс байхгүй нь тодорхой болж байна” гэж Евгений Королёв тайлбарлажээ.
Вакцин хийлгэсний дараа ингэж өвчлөх юмуу халдвар авах нь  хүний бие махбодийн шинэ байдлаар хариу үйлдэл үзүүлдэг коронавирусийн янз бүрийн төрөлтэй холбоотой байж болох юм гэж тэр үзэж байна. Зуны улирал нь вакцинд хамрагдах хамгийн таатай үе гэдгийг ГЛАС.ру сайтад өмнө нь мэдээлж байсан юм.   
Б.Атар  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ