Нэг хоногт 37-95 насны 11 хүн ковидоор нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд ковидын улмаас 37-95 насны 11 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 400 боллоо.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийтдээ 10248 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад хөнгөн хэлбэрийн 15879 хүн өрхийн эмч болон дүүргүүд дээр явж байгаа бүлгүүдийн хяналтад байна.

Хэвэн эмчлүүлж байгаа хүмүүсээс

  • Хөнгөн - 6338 (61.9%)
  • Хүндэвтэр - 2830 (27.6%)
  • Хүнд - 891 (8.7%)
  • Маш хүнд - 189 (1.8%)

Өнгөрсөн хоногт эмнэлгээс 512 хүн эдгэрч гарсан бол гэрийн хяналтаас 59 хүн эдгэрч хэвийн амьдралдаа орсон байна. Ингэснээр улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 59220 боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ