Шинээр 2,635 хүнээс коронавирусийн халдвар илэрч 14 иргэн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг УОК-ын нарийн бичгийн дарга П.Баярхүү танилцууллаа.

Тэрбээр "Сүүлийн 24 цагт 12,865 хүний сорьцод шинжилгээ хийхэд 2,635 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 91,151 болж нэмэгдэв.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 35-85 насны 14 хүн эндлээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

24 цагийн хугацаанд нийт 747 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 62,472 боллоо.

Өдөрт шинээр батлагдаж байгаа тохиолдлуудын дийлэнх нь 30-40 насныхан буюу нийгмийн хамгийн идэвхтэй бүлгийн хүмүүс байна" гэв.

Одоогоор уг өвчний улмаас 11,435 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,

  • Хөнгөн – 7,211
  • Хүндэвтэр – 2,917
  • Хүнд - 1,090
  • Маш хүнд - 217 хүн байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,877 нь Улаанбаатар хотод
  • 758  нь орон нутагт батлагдсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ