Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдварын нийт 95,819 тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Вакцинд хамрагдаагүй иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, хүн урихгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн вакцинд хамрагдаагүй иргэдийг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Иргэдийн дунд батлагдсан нийт тохиолдлын дийлэнх хувийг 20-40 насныхан эзэлж байна.

Сүүлийн 24 цагт 11,295 хүн шинжилгээнд хамрагдсанаас 2268 иргэнээс халдвар илрүүлж, Монгол Улсын хэмжээнд коронавирусний халдварын нийт 95,819 тохиолдол боллоо. Нийт халдвар авагсдын  81,2 хувь нь буюу 1404 хүн Улаанбаатар хотод, 864 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн.

Сүүлийн нэг хоногт 42-80 насны 11 хүн нас барлаа. Эдгээр иргэд Ковид-19 өвчнөөс гадна зүрх судасны өвчлөлтэй байсан аж. Мөн ковидын бус шалтгаанаар 61 болон 81 настай хоёр хүн нас барсан байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ