12-15 насны хүүхдүүдийг ирэх долоо хоногт вакцинжуулна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд 12-15 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр төлөвлөж байна гэж хэллээ. 

Тэрбээр энэ талаар "Файзер вакциныг 12-17 насны хүүхдүүдэд хийх зөвшөөрөлтэй. Бид ДЭМБ-ын дэргэдэх вакцинжуулалт хариуцсан зөвлөлтэй цахимаар холбогдож зөвшөөрөл авсан. Тийм учраас 12-15 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг энэ долоо хоног сүүл ирэх долоо хоногийн эхээр эхлүүлэхээр төлөвлөгөө гаргаж, бэлэн байдлаа хангаж байна" гэлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ