Ирэх долоо хоногоос 12-оос дээш насны хүүхдүүдийг ковидын эсрэг вакцинд хамруулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар болон дархлаажуулалттай холбоотой асуудлыг танилцууллаа.
Тодруулбал, тус яамнаас ирэх долоо хоногт 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газар хүүхдүүдийг дархлаажуулах асуудалд нухацтай хандаж байгаа. Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ "Pfizer" вакцинаа дархлаажуулж эхэлсэн.
Монгол Улс судалгаануудыг хийж, үйлдвэрлэгч компаниас зөвлөмж авсан. Зөвлөмжид 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтойг тусгасан байгаа.
Мөн даваа гаригт ДЭМБ-ын холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж, зөвшөөрлийг аваад байна. Албан ёсны зөвлөмж нь энэ долоо хоногт ирнэ. Иймд ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулна" гэлээ.
Манай улсад 12-17 насны 290 мянга орчим хүүхэд бий юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ