Цагаан хаданд байгаа тээвэрчдийг буцааж, тэг зогсолт хийхээр болжээ

Авто тээврийн үндэсний төвөөс хүн тээврийн автобус гаргах бөгөөд үнэ тариф нь 80 мянган төгрөг байхаар мэдэгдээд байна гэв.
Хятад улсын талаас 2020 оны долоодугаар сарын 6-ны өдөр хүртэл хилээр нүүрс тээврийн машин авахгүй байхаар шийдсэн Мөн ачаатай болон тайван зогсоолд байгаа машинуудыг татан авч зогсоолд байрлуулах ажлыг зохион байгуулахыг тээврийн компаниудад үүрэг болгожээ.
Хятад улсын талаас 2020 оны долоодугаар сарын 6-ны өдөр хүртэл хилээр нүүрс тээврийн машин авахгүй байхаар шийдсэн ба энэ хугацаанд дахин ногоон бүс болгох тал дээр ажлын хэсэг ажиллах юм байна.
Баянзам тээвэрчдийн холбооноос "Удаан царцсан тээврийн асуудал төр засгийн анхааралд орж нэг талдаа гарч, тээвэрчид хагас жил хараагүй үр хүүхэд дээрээ очихоор боллоо. Халдвар хамгаалын дэглэмээ сайтар сахиж, эмх цэгцтэй, эв нэгдэлтэй нутаг орон ар гэртээ буцаж, үр хүүхэд ар гэрийнхнийхээ нарыг гаргах аян замд нь сайн сайхныг ерөөе" гэжээ.
Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд тус аймагт коронавирусний халдварын нийт 12 тохиолдол, үүний 11 нь Цагаан хаданд гарсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ