Жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 2024 он хүртэл хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Зам,Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгажээ.  Жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмэх зорилгоор зохион байгуулалтын цогц арга хэмжээ авах юм байна. Шаардлагатай бол зарим чиглэлд хямд үнээр нислэг хийхэд тээвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх, шинээр нислэгийн чиглэл нээх, жуулчин тээврийн нислэгийн зөвшөөрлийг эрт олгож байх зэргийг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ