Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байрны үйл ажиллагааг түр зогсоов

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байрладаг Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байранд Ковид19-ийн халдварын тохиолдолд илэрсэн учраас өнөөдрөөс үйл ажиллагааг нь түр зогсоолоо.   УОК-ын шуурхай штабаас өгсөн чиглэлийн дагуу зургадугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд тус шүүхийн үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд энэ хугацаанд нийт шүүгчид, шүүхийн тамгын газрын ажилтнууд гэртээ тусгаарлагдаж халдвар хамгааллын дэглэм сахих, биеийн байдлыг тандах, шинжилгээнд хамрагдах, шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр болжээ. Тиймээс энэ хугацаанд тус шүүхийн байранд хүн нэвтрүүлэхгүй аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ