10 настай охин тоглохоор гэрээсээ гараад сураггүй болжээ

10 настай охин гэрээсээ гараад сураггүй болжээ.  Тодруулбал, Булган аймгийн Булган сумын Агуйт багийн гуравдугаар гудамжинд амьдардаг А нь /10 настай эмэгтэй/ зургадугаар сарын 23-ны өдрийн 18:00 цагийн орчим гадаа тоглоно гэж гэрээсээ гараад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг зургадугаар сарын 24-ний өдрийн 01:59 цагт хүлээн ОБЕГ авсан байна.  Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн А /10 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 02:00 цагаас хойш зохион байгуулж байна.   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ