Коронавируст халдварын 2,366 шинэ тохиолдол бүртгэгдэж ,13 хүн нас барлаа

ЭМЯ-ны коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг шууд дамжуулж байна.
“ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 601 хүн эдгэрэн гарсан бол 458 хүн гэрийн хяналтаас гарлаа. Халдварын улмаас 12,898 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 8,352
- Хүндэвтэр - 3,097
- Хүнд - 1,221
- Маш хүнд - 228 хүн байна.
Гэрийн хяналтад 22,630 хүн байгаа.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 13 хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт 1-15 хоног хэвтэн эмчлүүлж байсан.
Дотоодын халдваруудыг задалж танилцуулбал,
- 1,482 нь Улаанбаатар хотод
- 879 нь орон нутагт бүртгэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ