УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай холбоотой хэргийн материал алдагдсан асуудлаар шалгалт хийж байгаа нь үнэн

Яагаад гэвэл хавтаст хэрэгт авагдсан материал олон нийтийн цахим сүлжээ, сайтуудаар гарсан. Нууцлал, аюулгүй байдал хаана алдагдав гэдэг дээр албан шалгалт хийгдэж байгаа. Ганцхан цагдаагийн байгууллага биш, шүүх шинжилгээний хүрээлэн, прокурор гээд олон газар хэргийн материалтай танилцаж байгаа шүү дээ. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад, шүүхээр гэм буруутай нь тогтоогдож байж гэм буруугийн асуудал яригддаг.
Гэтэл наана нь хавтаст хэрэгт авагдсан баримт сэлтүүд цахим орчин, сайтуудаар гарч байгаа асуудал байна. Үүн дээр шалгалт хийхээс өөр арга байхгүй. Гэм буруугийн зарчим бол Үндсэн хуулийн зарчим. Үүнийгээ баримтлах хэрэгтэй. Энэ мэдээлэл хаанаас олон нийтийн сүлжээгээр гарчихав? гэдэг асуудлыг шалгаж байгаа." гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ