Коронавируст халдвар 2271 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 24-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт 12,559 шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 2,271 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 104,091 болж, нийт халдварын тоо 104,900 боллоо.
Өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр 55-83 насны 11 хүн амиа алдлаа. Ингэснээр цар тахлын улмаас нас барсан хүний тоо 493 болж буй.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,231 Улаанбаатар хотод, орон нутагт 1,040 тохиолдол батлагдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ