ЭМЯ: Халдварын 2362 тохиолдол илэрч, 12 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. 

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн хугацаанд 11748 хүнд шинжилгээ хийхэд 2362 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 107,262 боллоо.

Мөн 1172 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 68751 болжээ. Харин 12 хүн нас барснаар нийт нас баралт 505 боллоо. Нас барсан хүмүүс нь 30-80 насны хүмүүс байсан ба 4-24 хоног эмчлүүлж байжээ. Тэдний 10 нь дархлаажуулалтад хамрагдаагүй байсан байна.

Өрхийн эмч нар уурлаж, харааж зүхэх асуудал их байгааг хэлж байна. Тиймээс иргэд бухимдлаар бус эв зүйгээр асуудлыг шийдэх боломж бийг хэлье. Үгийн сайнаар хүнийг илүү эрч хүчтэй ажиллах боломжийг олгодог. Өчигдөр өрхийн эмнэлгийн даргыг барьж авч зодонгоо алдсан тохиолдол ч гарсан байна. 

Ойрын хавьтал болсон хүнийг 6 дахь хоног дээр шинжилгээ авдаг. Энэ хугацаанд өөрийгөө тусгаарлаж байх нь зүйтэй. Ойрын хавьтал болсон даруйдаа шинжилгээ өгөх шаардлагагүй. 

Ханиад хүрээд халуураад хэвтдэг шиг халуурангуут амбулаторийг дуудаж байна.

Жирэмсэн эхчүүд коронавирусийн халдвараар өвдөх нь их байгааг төрөх эмнэлгийн эмч хэлсэн. Эмч нар иргэдийнхээ төлөө хичээн ажиллаж байна, тэдэнд баярлалаа гэдэг үгийг хэлцгээе" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ