12 хүн нас барсны арав нь вакцин хийлгээгүй байжээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд 12 хүн КОВИД-19-ийн улмаас нас барсан байна. Тэдгээрийн 10 нь дархлаажуулалтад хамрагдаагүй байжээ.
Нас барсан хүмүүс нь 30-80 насны хүмүүс байсан ба 4-24 хоног эмчлүүлж байжээ. Нийт нас барагсдын тоо 505 боллоо.
Одоогоор эмнэлэгт нийт 13554 хүн эмчлүүлж байгаагаас
- 253 хүний бие маш хүнд
- 1093 хүний бие хүнд
- 3327 хүний бие хүндэвтэр байна.
- 8881 хүний бие хөнгөн байна. Гэрийн тусгаарлалтад 24424 хүн эмчлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ