Ж.Чинбүрэн: PCR шинжилгээ үнэ төлбөргүй байх ёстой

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр "Даатгуулсан хүн санхүүгийн дарамтгүй эмчилгээ хийж чадах тогтолцоог бид хийсэн. КОВИД-19 туссан хүмүүсийн хүнд хөнгөний байдлаас шалтгаалж зардлыг даатгалаар худалдаж авч байна. Маш хүнд хүний эмчилгээний долоо хоногийн зардал 7 саяд хүрсэн.

Гэрээр эмчлүүлж буй хүний зардал нь 160 мянган төгрөг гээд заасан. Хөнгөн хүний эмчилгээ хэзээ ч найман сая байхгүй. Даатгалын шинэчлэлийн онцлог нь хүний эмчилгээнд гарсан өртгийг бодитоор тооцож эмнэлгийн ажилчдын цалинг тооцдог болсон. Мөн PCR шинжилгээ үнэ төлбөргүй байх ёстой. Өдөрт 10 мянган хүнд шинжилгээ хийхэд 300 сая төгрөг зарцуулж байна" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ