Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг анхааруулав

Тохиолдож болзошгүй аюул, осол, эндэгдэлд өртөхөөс өөрийгөө болон бусдыг хамгаалж, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, зөвлөмжийг даган биелүүлж, анхаарал болгоомжтой байхыг уриалж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас хөдөлгөөнт болон завьт эргүүлийг Туул, Тэрэлж, Хэрлэн голын дагуу өдөр бүр ажиллуулахын зэрэгцээ усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол хүргэж байгаа боловч иргэдийн болгоомжгүй, хэнэггүй байдлаас шалтгаалсан ослын дуудлага буурахгүй, хүний амь нас эрсдэх тохиолдол нэмэгдэж байна.
Тухайлбал, өнөөдөр буюу зургаадугаар сарын 26-ны өдрийн 12:10 цагт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, "Байтаг богд Өнөр" амралтын газрын ойролцоо Туул голд дотроо 3 хүнтэй Land маркийн автомашин усанд живсэн тухай дуудлага ирж, дуудлагын дагуу тухайн газарт Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 11 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ