ЭМЯ: Нийт 2432 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Сүүлийн 24 цагт 10439 хүн шинжилгээнд хамрагдахад нийт 2432 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд нийт тохиолдол 109694 боллоо. Сүүлийн нэг хоногийн дотор 13 хүн нас барснаас хамгийн бага нь хоёр сартай хүүхэд байжээ.
Насаар нь:
- Хоёр сартай -1
- 40-50 насны нэг,
- 41-50 насны нэг,
- 51-60 гурав,
- 61-70 насны дөрөв
- 71-79 насны нэг
- 80-аас дээш насны гурван хүн нас баржээ. Улсын хэмжээнд нийт 518 хүн Ковид-19 өвчнөөр нас бараад байна.
Сүүлийн 24 цагт дотоодын халдвар 2428 илэрсэн бөгөөд эрүүл мэндийн ажилтан гурав, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол нэмэгджээ. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын 78,9 хувийг зөвхөн Улаанбаатарт илэрчээ.
1207 хүн эдгэрсэн бөгөөд нийт эдгэрсэн 69958 хүн байна.
Одоогоор эмчлүүлж байгаа 39 мянга орчим /25 мянга нь гэрээр, 14 мянга нь эмнэлэгт/ хүнээс 16 мянган нь энэ долоо хоногт бүртгэгдсэн халдварын тохиолдлууд байна.
Улсын хэмжээнд нийт тохиолдол 109,694 тохиолдол бүртгэснээс
- Дотоодод халдвар авсан нийт 108,880
- Эмнэлгээс шалтгаалах халдвар нийт 211
- Зөөвөрлөгдсөн нийт 555
- Улаанбаатарт нийт 86,609
- Орон нутагт нийт 22,271 тохиолдол болоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ